“Illusion of Validity” гэдэг нь сэтгэлгээний төөрөгдөлийн нэг хэлбэр бөгөөд бидний тунгаан бодох, шийдвэр гаргах процест тухайн нөхцөл байдал, хувь хүн ямар сэтгэгдэл төрүүлэх нь маш их нөлөөтэй байдаг гэдэгийг хэлж өгдөг.
“Тунгаан бодох уу, Түргэн шийдэх үү” номын зохиолч болох Кахнемэн Израйлын армид байх үедээ нэгэн туршилт хийж гэнэ. Тэрээр цэргүүдийн дунд судалгаа явуулж аль цэрэг нь офицер болох магадлал өндөр болохыг урьдаас мэдэх боложтой эсэхийг судлажээ.
Туршилтанд бүх цэргүүдийг ямар ч удирдагчгүйгээр оролцуулж тэднийг тухайн нөхцөл байдалд хэрхэн биеэ авч явхыг ажиглажээ. Ингээд туршилт ч дуусаж Кахнемен тоон үзүүлэлтээр цэргүүдийг жагсаав.
Туршилтын дараа хэсэг хугацаа өнгөрөв. Гэвч бодит байдал дээр түүний прогноз хийсэн шиг үр дүн ажиглагдсангүй. Кахнемен ч туршилтын арга барил үр дүнг ахин дахин шалгасан боловч алдаа мадаг олсонгүй. Хэсэг хугацааны дараа Кахнемен нэгэн чухал зүйлийг олж илрүүлжээ.
Бидний тунгаан бодох шийдвэр гаргах процест тухайн нөхцөл байдал , төрсөн сэтгэгдэл асар хүчтэй нөлөөлдөг болохыг олж мэдэв. Туршилт бол зохион байгуулалттайгаар өрнөсөн зүйл бөгөөд бодит байдалтай төдийлөн нийцэхгүй нь тодорхой. Кахнемэн болон түүний багынхан туршилтанд оролцогчдын маш тодорхой нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож буйг ажигласнаас хэтрээгүй аж.
Нөхцөл байдалд субьектив байдлаар хандаж төөрөгддөг уг үзэгдлийг “base rate fallacy” гэдэг. Base rate fallacy буюу зөвхөн наана үзэгдэж буй шинж чанарт илүү ач холбогдол өгсөнөөр асуудлын дүр зургийг бүтнээр харалгүйгээр шийдвэр гаргах процесс юм.
Base rate fallacy
Жишээ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд харилцан өөр зан чанартай, өөр сонирхолтой байвал тэдний харилцаа илүүн удаан үрэлжилдэг гэж сонсож байсан уу. Харамсалтай нь зөвхөн үүгээр хосуудын харилцааг тодорхойлох хангалтгүй. Үнэндээ хосууд салах нь маш олон хүчин зүйлээс улбаатай байдаг бөгөөд тэдгээрээс зөвхөн нэг нь л зан чанарын ялгаа байдаг байна.
Өөр жишээ. Бид онлайн шоппинг хийх үедээ өмнөх худалдан авагчдын рэвю уншиж худалдан авах эсэхээ шийдэх үе байдаг. Жишээ нь энэ компютерийг авсан боловч удалгүй эвдэрчихсэн гэсэн рэвю байг. Энэ тохиолдолд уг компютерийг худалдан авах эсэхээ ахин нэг тунгаах магадлалтай билээ. Гэвч уг бүтээгдхүүн дэлхий даяр хэдэн сая тоо хэмжээгээр зарагдаж байгаа гэдэгийг мартаж болохгүй. Хэдэн сая бүтээгдхүүн дунд цөөн тоогоор эвдрэл гарах бол байж болох л асуудал. Яагаад бидэнд гологдол бүтээгдхүүн ирэх ёстой гэж. Яагаад уг рэвю дээр бичсэн зүйл тухайн бүтээгдхүүний бүх тоо хэмжээнд ижил нөлөөтэй байх ёстой гэж.
“Illusion of Validity” нь хүний оюун бодлын үндсэн чанар бөгөөд Болд Батаас муу эсвэл Бат Болдоос илүү гэсэн үг огт биш юм. Бидэнд төрж буй сэтгэгдэл дандаа буруу байдаг уу гэвэл үгүй. Бид ердөө л ямар нэгэн чухал шийдвэр гаргах үед асуудлыг бүхэлд нь харж чадсан уу гэдэгээ л өөрсдөөсөө асуух хэрэгтэй гэдэгийг хэлж өгдөг.